Таван толгойн ажлын хэсгийг Л.Эрдэнэчимэг ахална

Д.Тулга / Улстөр

Chuulgan

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Таван толгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг өчигдөр байгуулсан билээ. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахалж, Ажлын хэсгийн гишүүдэд А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нар д багтжээ. Дээрх ажлын хэсэгт хууль эрх зүй, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх дэд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын даргын Хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх томилогджээ.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.