Чингисийн талбай дээр иргэдээс санал авч байна

Д.Тулга / Улстөр

ээЯг одоо Чингисийн талбай дээр Тавантолгойн гэрээнд хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг сэргээж, арилжих, ногдол ашиг авах эрхийг тусгай бүлэг болгон оруулах зорилгоор иргэдээс санал авах ажиллагаа үргэлжилж байна.

УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолоор 2.8 сая иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмшүүлсэн. Засгийн газрын 2012 оны 181-р тогтоолд нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах, эдгээр хувьцааг хөрөнгийн зах зээл дээр гаргах хүртэл хугацаанд саналын эрхгүй байхаар заасан билээ. Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг хориглосон заалт байдаггүй тул Засгийн газрын уг тогтоолын тодорхой заалт хууль зөрчиж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт гаргасан хувьцааны 15 хувийг эзэмшээд байгаа Монгол Улсын 2.1 сая иргэний 2.1 тэрбум ширхэг, 553 ААН-ийн 8.5 сая ширхэг хувьцааг саналын эрхгүй болгож, Монгол Улсын үндсэн хуулийн 5-р зүйлийн 5.2, 5.3-р заалт 16-р зүйлийн 16.3-р заалт компанийн тухай хуулийн 34-р зүйлийг зөрчиж хувьцаа эзэмшигчдийн эрхийг хязгаарлаж байна хэмээн мэдэгдсэн билээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.