Хүүхдэд зориулсан, асуудал хөндсөн нэвтрүүлгийн уралдаан зарлажээ

Д.Тулга / Боловсрол

нийгэмАзи, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/, Азийн кабель ба хиймэл дагуулын өргөн нэвтрүүлгийн холбоо /CASBAA/ болон НҮБ-ын Хүүхдийн сангаас Ази номхон далайн бүсийн орнуудын телевизийн сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд “Хүүхдийн эрхийн шагнал – 2015” уламжлалт уралдаанаа зарлажээ. Ази Номхон далайн бүсийн телевизүүдийн хүүхдэд зориулсан чанартай нэвтрүүлэг бүтээсэн болон хүүхдийн асуудлыг хамгийн сайн тусгаж чадсан нэвтрүүлгүүдээс хамгийн шилдгийг сонгон шалгаруулах юм байна.

Шалгаруулалтанд оруулах нэвтрүүлэг:

- Хүүхдэд зориулсан эсвэл хүүхдийн тухай байх

- Хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн байх

- Баримтат кино, зохиомж, олон ангит кино, нэвтрүүлэг зэрэг бүх төрлөөр байж болно

- 2014 оны 6-р сараас 2015 оны 5-р сарын хооронд тухайн улс оронд телевизээр цацагдсан байх

Бүтээл ирүүлэх эцсийн хугацаа 2015 оны 06 дугаар сарын 15. Шагнал гардуулах ёслол 2015 оны 10 дугаар сарын сүүлээр Хонг Конгт болох Азийн кабель болон хиймэл дагуулын өргөн нэвтрүүлгийн холбооны их хурлын үеэр болох юм байна.

Б.ГЭРЭЛМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.