Ханхүү Уиллиам болон түүний гэргий бяцхан гүнжтэй болжээ

Д.Тулга / Нүүр

gadaad

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уиллиамын гэргий, гүнж Кейт Миддлтон өчигдөр амаржиж охинтой болжээ. Ханхүү, гүнжтэн өнөөдөр шинэ хүнийхээ хамтаар Лондон хотноо байрлах Мария эмнэлгээс гарч, бяцхан охиноо ард түмэндээ танилцуулсан байна. Эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд гүнжид ямар нэр өгөх талаар Англи даяар хэлэлцүүлэг өрнөөд амжжээ. Кэйтийн хувьд охиндоо Диана гүнжийн нэрийг өгч магадгүй хэмээн хэвлэлийнхэн таамаглаад байна. Учир нь тэрбээр өмнө нь нэг бус удаа охинтой болвол Диана нэрийг өгч магадгүй талаараа ярьж байжээ.

gadaad

Шинэ хүнийг харахаар гүнжийн амаржсан эмнэлгийн гадна 3000 гаруй иргэн нойргүй хоносон байна. Гүнж охинтой болсон гэх мэдээллийн дараа ханхүү Чарльз твиттертээ “Бурхандаа баярлалаа” гэж жиргэжээ.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.