“Онош” нь тодроогүй УЛС ТӨРИЙН НАМ

Д.Тулга / Улстөр

ganbaatar

-С.ГАНБААТАР 2017 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ СУРАГТАЙ-

Улс төрийн гуравдагч хүчин хэмээн өөрсдийгөө сурталчилж, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан шинэ нам өчигдөр мэдээлэл хийж, хэн нь хэн бэ гэдгээ танилцууллаа.

Хүн дээд үзлийг баримтлахаар гарч ирсэн "Хөдөлмөрийн үндэсний нам" буюу ХҮН нэртэй нам улсын дээд шүүхэд бүртгүүлж албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Сонгууль дөхөөд ирэхээр улс төрийн хүчнүүд ард түмэнд хайр зарлаж, хүнээ хөгжүүлэх талаар ярьж эхэлдэг. Тэгвэл "Хөдөлмөрийн үндэсний нам" хүнээ хөгжүүлж, дараа нь улсаа хөгжүүлэхээр “ханцуй шамлажээ”.

Гэвч яаж, хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөө тэдэнд алга. Ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ гэж асуухаар “Иргэдтэйгээ уулзаж санаа бодлоо сонсоно доо. Дараа нь мөрийн хөтөлбөрөө гаргана” хэмээн ярьж сууна.

Нэг ёсондоо тэдний юу хийх, яах нь тодорхойгүй, “онош” нь тодроогүй нам бололтой.

Монголд улс төрийн нам олон байна. Танай нам юугаараа ялгарах вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад тус намын дарга С.БоргилХэн нэгэн болон хэсэг бүлэг хүмүүсээс хамаарахгүй. Энд эрүүл, саруул уур амьсгалын тогтолцоонд тулгуурладаг байгууламж ажиллаж байна. Үүгээрээ бид бусдаас ялгарна. Бас боловсон хүчний маш их чадавхитай” гэв. Одоогийн байдлаар 1500 гишүүн тус намд элсчээ. Дахин 10.000 гаруй гишүүн элсүүлэхээр бэлтгэж байгаа талаар мэдээлэв. Гишүүдийн хувьд салбар, салбартаа мэргэшсэн боловсон хүчнүүд гэнэ.

С.БоргилХүн дээд үзэл нь монгол хүнийг идэх хоолтой, орох оронтой, эрүүл байх, сурч боловсрохоор хангагдсан, хүрэлцэхүйц орлоготой байлгахыг хэлнэ. Нийгмийн хөгжлийн явцад монгол хүнийг хаяхгүй, үнэгүйдүүлэхгүй, орхихгүй байх нь манай намын хүсэл юм. Хүнээ хөгжүүлж дахин төлөвшүүлж чадсанаар л бид улсаа хөгжүүлж чадна” гэдгийг дахин, дахин хэлж байлаа. Гэвч тус намд одоогоор хүнээ болон улсаа хэрхэн хөгжүүлэх тал дээр цаасан дээр буулгасан төлөвлөгөө нэг ширхэг ч алга. Түүнчлэн намын удирдах зөвлөлд ямар, ямар хүн байгаа нь ч тодорхой бус ч удахгүй бүтцээ шинэчилнэ гэдгийг хэлж байлаа.

Энэ намын цаад эзэн нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар гэсэн мэдээлэл байгаа юм. Намын сурталчилгаа явагдаж байхад С.Ганбаатарын нэр дуулдаж байсан ч тэрээр үгүйсгэж байв. Тэрээр 2014 оны 12 дугаар сард “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “Олон улс төр, нийгмийн идэвхтэй залуучууд, инженер, эрдэмтэд, их дээд сургуулийн багш, банк санхүүгийн ажилтан, хүчний байгууллагын тэргүүлэх ажилтнууд надтай ирж уулзаж байна. Тэд дараагийн намыг байгуулж, дараагийн намд хамтран зүтгэе, та удирдаад яв гэдэг санал, урилгууд тавьсан нь үнэн” хэмээн ярьсан нь бий. Түүнчлэн 2016 оны УИХ-ын сонгуульд “Хүн” улс төрийн нам найман суудал авахаар тооцоолсон аж. Ингээд 2017 онд С.Ганбаатар “Хүн”-ээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сурагтай бол 2020 онд тус нам эрх барихаар төлөвлөөд байгаа аж.

Ж.МАРАЛ

hun

Зураг: ХҮН нам байгуулагдах үеийн гэрэл зураг 2015.05.04


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.