АМГ-аас 500 сая төгрөг нэхэмжилжээ

Д.Тулга / Эдийн засаг

AMGОдоогоос зургаан жилийн тэртээ Дорноговийн Хатанбулаг сумын Лугийн толгой гэдэг газар БНСУ-ын иргэн Жу Юн Хуа ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авч, хөрөнгө оруулалтаа хийж эхэлжээ.

Үйл ажиллагаагаа эхлэх гэтэл Ашигт малтмалын газраас лицензийг нь хууль бусаар өөр компаний нэр дээр шилжүүлсэн байна.

Хоёр жилийн турш шүүхдэж явсны эцэст хууль бусаар тусгай зөвшөөрлийг нь хурааж авсан болохыг шүүхээс тогтоон, буцаан авчээ.

Нийт нэг сая гаруй долларын хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаагаа явуулах гэтэл дахиад тусгай зөвшөөрлийг нь цуцалчихсан байсан аж. Тиймээс “Реалкокореа” ХХК-ийн захирал Жу Юн Хуа Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хандаж, Ашигт малтмалын газраас 500 сая төгрөг нэхэмжлээд буй юм байна.

Н.БАЯР

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.