Зууны шилдэг тулаанд Флойд яллаа

Д.Тулга / Спорт

gadad

Мэргэжлийн боксын спортын түүхэнд хамгийн өндөр бооцоотой тулаануудын рекордыг эвдсэн “Зууны тулаан” АНУ-ын Лас Вегас хотын “MGM Grand” аренад дөнгөж сая өндөрлөж, боксчин Флойд Мейведер ялалт байгууллаа.

Энэ удаагийн тулааны шагналын сан 280 сая ам.доллар бөгөөд дэвжээнд гарсныхаа төлөө Флойд Мэйведер 180 сая ам.долларын эзэн болох бол Мэнни Пакьяо 100 сая ам.долларыг авах юм. Мэргэжилтнүүд халз тулаанд Флойд Мэйведер ялах магадлал 60 хувьтай гэж үзэж байсан юм.

WBC холбооноос шинэчлэн урласан нэг сая ам.долларын үнэ бүхий, гол хэсгийн логог алтаар бүрсэн, нийтдээ 3000 гаруй маргад эрдэнэ шигтгэсэн ялагчийн бүсэн дээр Флойд, Мэнни нарын зураг, мөн WBC-гийн экс ерөнхийлөгч Хосе Сулайман, боксын домог Мухаммад Али нарын зургийг сийлсэн байна.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.