Хэт даврагчид үндэсний цөөнхи 300 иргэнийг хөнөөжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaad

Ирак улсын Язиди үндэстэн болох 300 хүнийг "Халифын вант улс" бүлэглэлийн алан хядагчид хөнөөсөн талаар BBC мэдээлжээ. Хэт даврагчид өчигдөр 15.00 цагийн үед Тал Афар хотноо дараалласан халдлага үйлджээ. Тэд автомашин, зах, худалдааны төвд дараалласан халдлага үйлдэж, язидисчуудын гэр орныг тонож, олон хүний аминд хүрчээ. Хэт даврагчдаас болж язиди үндэстэн мөхөх аюулд ороод буйг НҮБ сануулаад буй юм. Өнгөрөгч онд босогчдын дунд байсан язиди үндэстнүүдийг хомроглон устгасан бөгөөд үндэсний цөөнхийг үгүй хийж байгаад Ирак улсын засгийн газраас шийдвэртэй алхам хийх цаг нь болсон хэмээн иргэд үзэж байгаа аж.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.