Орос улс цэргийн парадынхаа үеэр шинэ танк танилцуулна

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaad

Оросууд 5 сарын 9-нд болох баярын парадынхаа үеэр хэд хэдэн шинэ зэвсгийн технологи танилцуулах зүйлсийн нэг нь шинэ үеийн танк болох Армата Т-14 юм. Армата танкны толгойн хэсэг нь автомат бөгөөд, 125 мм удирдлагат пуужингаар бууддаг их буутай. Хоёр хүний бүрэлдэхүүнтэйгээр удирдагдах бөгөөд их биен дотор гол буунаас хол байрлаж суух аж. Танкны явах эд анги нь ямар ч зэвсгийн системүүдтэй тохирч болохоор хийгдсэн юм байна. Хурд болон маневр хийх чадвар нь одоогийн цэргийн гол зэвсэг болох Т-90-ээс хол тасархай гэж оросын хэвлэлүүдээр мэдэгджээ. 2020 оноос Оросууд хуучин танкнуудаа шинэ Арматагаар солихоор төлөвлөж байгаа юм. Дэлхийн хоёрдугаар дайны холбоотнууд болох Их Британи, Франц болон Америк энэ үйл ажиллагаанд оролцохгүй нь илэрхий болжээ. Улаан талбай дээрх энэ үйл ажиллагаа нь хамгийн том цэргийн парад юм.

Москвагийн парад хэр том бэ?

- 15,000 Орос цэрэг оролцоно

- 1,300 гадны цэрэг, энэ дунд Сербийн элит харуулууд, Хятадын хүндэт харуулууд мөн Энэтхэгийн тусгай харуулууд оролцоно

- 200 хуягт машин

- 150 байлдааны нисэх онгоц оролцох юм хэмээн CNN мэдээлжээ.

Т.БАТСҮРЭН gadaad


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.