МАН: Засгаас гарах тухай яригдаагүй

Д.Тулга / Улстөр

man buleg

Тусгаар тогтнолын ордонд өчигдөр МАН-ын бүлэг болон тус намын Удирдах зөвлөл хуралдсан. Хуралдаанаар МАН Засгаас гарах тухай ярилцсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ч үүнийг МАН-ынхан үгүйсгэж байна.

Учир нь МАН-ынхан өчигдрийн хуралдаанаараа Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцсэн бөгөөд Засгийн газраас гарах тухай яриагүй гэв. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байгаа шиг Тавантолгойн асуудлаас болж МАН Засгийн газраас гарах тухай огт яригдаагүй. Харин ганц, хоёр гишүүдээс Засгийн газар муу ажиллаж байгааг шүүмжилсэн ч тэдний саналаар МАН Засгийн газраас гарахгүй гэсэн юм.

УИХ-ын хараа хяналт дор Тавантолгойн асуудлыг Монгол Улсын язгуур эрх ашигт нийцүүлэн шийдэх ёстой гэсэн бүлгийн байр суурь байгаа учраас энэ талаар тэд дэлгэрэнгүй ярилцаагүй юм байна. Тус намын удирдах зөвлөлийн гишүүн хэлэхдээ “MCS Тавантолгойг өөртөө ашигтайгаар шийдэхийн тулд манай намын нэрийг барьж Засгаас гарна гэх мэдээлэл тараамааргүй байна” гэв.

Одоогоор МАН-ын даргын дэргэдэх Зөвлөхүүдийн танхим Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт болон өчигдрийн бүлгийн хурлын шийдвэрийн талаар хуралдаж байгаа юм.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.