Тендерийн урилга: ХХБ-ны хэрэгцээнд ПОС терминал төхөөрөмж нийлүүлэх

Д.Тулга / Шинжлэх Ухаан

ХХБ-ны хэрэгцээнд “ЕВРО СТАНДАРТ”-ын дагуу үйлдвэрлэгдсэн, Verifone VX680 3G ПОС терминал төхөөрөмж нийлүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах битүүмжилсэн тендерт оролцохыг урьж байна.

Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.

- Үйл ажиллагаагаа 3-аас дээш жил явуулсан байх

Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

- Компанийн танилцуулга

- Компанийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан)

- Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан

- Үнийн санал (Холбогдох бүх зардлаа оруулж тооцсон байх. НӨАТ, тээврийн зардал, г.м)

- Нийлүүлэх хугацаа

- Баталгаат хугацаа

- Төлбөрийн нөхцөл

- Тендерийн материалын үнэ төлсөн баримт

- Бусад холбогдох мэдээлэл

Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000.00 төгрөгийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.

Уг тендертэй холбоотой, холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу.

Та бүхэн холбогдох материалаа 2015 оны 05-р сарын 18-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно.

ХХБ-наас зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө-19, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот, Монгол улс

Тендертэй холбоотой асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс, гар утас:99091260, утас:319942, дотуур утас:1212, имэйл:tender@tdbm.mn)-тэй холбогдоно уу.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:14:27

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:14:27


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.