Болгар улстай хамтран томоохон төслүүд хэрэгжүүлэх боломж бий

Д.Тулга / Эдийн засаг

bolgar

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев манай улсад айлчилж байгаа билээ. Айлчлалын хүрээнд өчигдөр Гадаад хэргийн яаманд “Монгол Болгарын бизнес форум"-д үг хэлсэн юм.

- БОЛГАР МОНГОЛЫН ХООРОНД ТОМООХОН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖИНЭ-

Тэрбээр “Манай хоёр улс төрийн түвшин дэх 65 жилийн харилцаагаа улам бэхжүүлэх айлчлал болж байна. Хэдийгээр бид 8000 км-ийн хол ч улс төр, эдийн засгийн хувьд найз нөхөд, үнэнч түнш байх боломжтой. Болгарын бизнес эрхлэгчид өөрсдийн бизнесээ хил хязгааргүй хөгжүүлэх амбийцтай байна. Бид аль болох зардал багатай, үр ашигтай бизнес хийхийг чухалчилдаг. Тиймээс Монголын компаниуд энэхүү нээлттэй зах зээлд хөл тавих боломж байна. Болгар улс гадаад харилцаагаа тэлсээр байгаа. Болгар-Хятад, Болгар-Солонгос, Болгар-Япон улсуудын бизнесийн харилцаа хөгжиж байна. Харин одооноос Болгар-Монголын хооронд томоохон туршилтын төслүүд хэрэгжинэ. Бид Монгол улстай ухаалаг тээврийн чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа.

- ОЛОН УЛСЫН ЖИШГЭЭС ГУРАВ ДАХИН БАГА ҮНЭЭР МЕТРО БАРИХ ТУРШЛАГА БИЙ ГЭВ-

Түүнчлэн манай улсын мэдээллийн технологийн компаниуд газар доогуур байгуулж буй гараж, метро барих туршлагаа солилцох, эмийн үйлдвэрлэлийн чадавхиа нэмэгдүүлэх замаар хамтарсан үйлдвэр байгуулах боломж бий. Харин хоёр улсын байршлын хувьд стратегийн ач холбогдолтой гэдэг талаас нь цаашдын боломжуудаа харж байна. Тухайлбал хүнсний бүтээгдэхүүний хамтарсан үйлдвэр байгуулах замаар Орос, Хятадын зах зээлд гарах, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтрах талаар ярьж байна. Өнөөдөр Софи хотод байрлах метрогоор 500 мянган хүн зорчиж, онгоцны буудлуудыг холбож чадсан. Бид олон улсын жишгээс гурав дахин бага өртгөөр метро барьсан туршлагатай, Монгол Улсад найдвартай түнш болж чадахуйц гэж бодож байна. Би айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайдтай уулзаж хүнсний чанар, стандартыг дээшлүүлэх талаар ярилцлаа. Цаашдаа хоёр улсын харилцааг бодитоор өргөжүүлэх чиглэлд анхаарч хотуудын дарга нар, Эдийн засгийн сайд, Гадаад хэргийн сайд нараа айлчлуулна. Энэ мэт өөдрөг бодолтой байна. Мэдээж энэ процесс амаргүй байж магадгүй. Болгар улсын Засгийн газар хоёр улсын бизнесийн салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжинэ” гэсэн юм. Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхээр талууд ярилцаж, хэлэлцээ хийхээр болжээ.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.