Азийн залуучуудын зөвлөлийн ассамблей хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Д.Тулга / Боловсрол

Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблей “Нэг Ази-2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Азийн 23 улс орны нийт 600 орчим залуус Монголд анх удаа чуулж байгаа юм. Ассамблейн хүрээнд 2 томоохон уулзалт болж байгаагийн нэг нь Зүүн Хойд Азийн Залуучуудын симпозиум юм. Энэхүү симпозиумыг зохион байгуулсанаар Зүүн Хойд Азид энх тайван, аюулгүй байдал, итгэлцлийг бий болгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлагад Зүүн Хойд Азийн залуучуудын оролцоог нэмэгдүүлнэ гэж зохион байгуулагчид тэмдэглэж байна.

Уулзалтанд ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Монгол Улсын залуучуудын төлөөлөл оролцох бөгөөд Улаанбаатар яриа хэлэлцээ гэж юу вэ?, Эдийн засгийн хамтын ажиллагаа, Байгаль орчны тулгамдсан асуудлууд, Бүс нутгийн аюулгүй байдлын уламжлалт бус сорилтууд гэсэн сэдвүүдийг хэлэлцэх юм байна. Мөн Симпозиумд орон орны эрдэмтэн судлаачид өөрсдийн итгэлийг хэлэлцүүлэхээр болжээ. Тухайлбал “Улаанбаатар энхтайван аюулгүй байдал” сэдвээр УИХ-ын гишүүн Л.Болд, “Улаанбаатар яриа хэлэлцээнд Зүүн Хойд Азийн Залуучуудын оролцоо” сэдвээр Стратеги Судалгааны Хүрээлэнгийн Хятад, Зүүн Хойд Азийн Судлалын Төвийн эрхлэгч Н.Доржсүрэн, “Зүүн Хойд Азид энхийн тогтолцоог бий болгох эхний алхамууд” сэдвээр МУИС-ОУХНУС-ийн тэнхимийн эрхлэгч Ж.Баттөр, “Сенкаку (Дяоюйдао) арлуудын маргаантай асуудал” сэдвээр МУИС-ОУХНУС-ийн магистрант Ван Пэн, “Монгол Улсын дамжуулах хоолойн бүтээн байгуулалт” сэдвээр Олон судлалын эрдэмтэн доктор Ким Жин Мин зэрэг улс орны залуу судлаачид сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавина.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.