Монгол “соёлын үйлдвэрлэл”-ийг дэлхийд нийлүүлнэ

Д.Тулга / Боловсрол

yam

Монголы хүний оюуны бүтээлийг дэлхийн зах зээл дээр гаргахын тулд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих ёстой гэж Боловсрол соёл шинжлэх ухааны яам үзэж байна. Тиймээс өнөөдөр тус яам Соёл урлагийн их сургууль, Монголын урлагийн зөвлөл хамтран маргаашийг дуустал “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” олон улсын чуулганыг зохион байгуулж байна.

Энэ чуулганаар Монголд бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэслэл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний хөтөлбөрийг олон улсын туршлага, өөрийн өвөрмөц онцлогт тохируулан боловсруулахад дэмжлэг болох юм. Чуулганд төрийн байгууллага, боловсрол, соёл, урлагийн салбарын төлөөлөл, судлаачид, бизнесийнхэн, бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөлөл, Их британи, АНУ, Франц, БНСУ, БНХАУ, Дани, Малайзын судлаач, шинжээч, багш нар оролцлоо.

Соёлын бүтээлч үйлдвэрлэл төслийг БСШУЯ хариуцан боловсруулсан юм байна. Өнөөдрийн чуулганаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэлхийн түвшинд өөр өөрсдийн соёл бүтээлээ амжилттай нийлүүлж яваа уран бүтээлчдийн саналыг тусгахаа болжээ. Дэлхийн зах зээл дээр өрсөлдөх Монгол соёлын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргах боломж бидэнд байна. Учир нь Монголын уран бүтээлчид дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж эхэлжээ. Тиймээс одоо төр засгийн зүгээс тус төслийн дагуу соёлыг үйлдвэрлэл болгоход хөрөнгө мөнгөөр туслаж чадвал эргээд энэ салбараас ашиг орлого олох боломжтой болж байгаа хурлын үеэр онцолж байлаа.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.