В.Путин Ромын папыг бүтэн цаг хүлээлгэжээ

Д.Тулга / Нүүр

putinОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Итали улсад хийсэн айлчлал өндөрлөлөө. Түүний дийлэнх уулзалт хаалттай хаалганы цаана өрнөжээ. Дэлхийн зарим хэвлэлд, В.Путины хувьд энэхүү айлчлал нь “G7” дээд хэмжээний уулзалтын дараа дипломат ялалт боллоо хэмээн бичиж байна.

Ромд айлчлах хугацаандаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ромын пап Францисктэй уулзахаар товлосон цагаасаа нэг цаг хоцорч очжээ. Католик шашны тэргүүн, Ромын папын хувийн нарийн бичгийн дарга Георг Генсвайн ОХУ-ын тэргүүн Путин Ромын паптай 17.25 цагт уулзана гэсэн ч арайхийн 18.10 цагт ирсэн гэж мэдээллэсэн ч хоцорсон шалтгааны тухай дурдаагүй байна.

В.Путин, Франциск нарын уулзалт нэг цаг гаруй үргэлжилжээ. Яриа хэлэлцээний дараа Ромын пап Франциск ОХУ-ын ерөнхийлөгч Путинд энхийг сахиулагч-бурхан дүрсэлсэн медаль гардуулсан байна. Тэд 2013 оны намар Ватиканд уулзаж байжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭputin


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.