Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

Д.Тулга / Улстөр

uih

Ерөнхийлөгчийн иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж энэ төслийг анх 2014 оны 09 дүгээр сард өргөн барьсан. Өнөөдрийн байдлаар Төсвийн тухай хууль, Төсвийн тогтворжуулалтын тухай хууль болон даатгалын тухай хуулиудад өөрчлөлт орсонтой холбогдуулан УИХ-аас тавьсан шаардлагын дагуу хуулийн төслийг дээрх өөрчлөлтүүдэд нийцүүлэн дахин боловсруулсан болохоо УИХ-ын даргад танилцуулсан юм.

Өнөөгийн макро эдийн засгийн менежментийн бодлого, арга хэлбэрийг ойрын хугацаанд өөрчилж, Монгол улс дахь их хэмжээний ашигт малтмал, эрдэс баялгийн олборлолтоос бий болох төсвийн орлогоос зарим хэсгийг ирээдүй хойч үеийнхэн, бидний үр хүүхдүүдэд үлдээх ёс суртахууны үүрэг, хариуцлага бидэнд байх ёстой гэж үзэж байгаа бөгөөд ухаалаг төр, эдийн засгийн шинэтгэл, бүтцийн өөрчлөлтийн өргөн хүрээтэй бодлогын хүрээнд энэхүү харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх цаг нь нэгэнт болсон хэмээн үзэж уг хуулийн төслийг боловсруулан өргөн барьжээ.

Э.БҮҮВЭЙ





Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.