Д.Оюунхорол: Төв цэвэрлэх байгууламж үндэсний аюулгүй байдалтай холбоотой

Д.Тулга / Нийгэм

oyunhorolӨнөөдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдалтай танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа. Төв цэвэрлэх байгууламжийн хана эвдэрсэн учраас биологийн цэвэрлэгээ хийж чадахгүй. Маргаашнаас эхлээд аваарийн байдалтай үйл ажиллагаагаа эхлэнэ. Өнөө шөнийн 00:00 цагаас бэлтгэл ажлаа хийж, маргаашнаас засварын ажлаа эхлүүлэхээр болсон байна.

Харин БОНХАЖ яам нэн түрүүнд шинэ цэвэрлэх байгууламж барих асуудлыг хөндлөө. Ингэхдээ гадна, дотны болон концессын гэрээгээр энэ байгууламжийг яаж барих вэ гэдэг асуудлаа шийдвэрлэх болно гэж Д.Оюунхорол сайд хэллээ. Мөн тэрээр “Ер нь бол цаашдаа энэ цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Монгол улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний нэгдүгээрт Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлыг оруулах тал дээр нь нийслэл хот, манай яам, Ус сувгийн удирдах газар бид гурав хамтран энэ асуудлыг хөөцөлдөх хэрэгтэй байна. Энэ бол нийтийн эрх ашиг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Ус гэдэг бол үндсэн хуулиар олгогдсон хүний амьд явах эрхийн хамгийн том баталгаа. Энэнд маш хариуцлагагүй ханджээ” гэлээ.

Өөрөөр хэлбэл, нийслэлчүүд төдийгүй Монголчуудын ундны усны эх үүсвэр дэлхий нийтийн асуудал болоод байгаа цэвэр усны хүртээмж хангамжийн асуудал нийслэлчүүдийн хувьд хамгийн тулгамдсан асуудал болоод байна.

Энэ асуудалд Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн: “Засварын ажлыг хийх талаар график хүргүүлчихсэн байгаа. Бид зургадугаар сарын 15-аас энэ засварыг хийнэ гэж төлөвлөж байсан боловч Нийслэлээс ажлын өдрүүдэд ачаалал авах иргэдийн тав тухтай байдлыг алдагдуулахгүйгээр засварын ажлыг хурдан дуусга гэсэн үүрэг өгсөн. Тиймээс бид графикын дагуу хагассайны шөнөдөө засварын ажлыг дуусгаж усыг бага зэрэг буулган байгууламжуудынхаа бетон хийцийн гэмтлүүдийг харахад нэмэлт засвар, хүндрэлтэй асуудлууд гарах магадлалтай учраас аваарийн хугацааг тооцоолон ням гаригт бүх засварыг хийж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна” гэлээ.

Ус сувгийн удирдах газар цоорсон бетоныг нөхөх засварын ажилд 40 орчим сая төгрөгийг зориулна. Засварын үеэр томоохон аж ахуйн нэгж байгууллагууд болох архи, пиво, арьс ширний үйлдвэрүүдийн хэрэглээний усыг хяүгаарлах болсон. Харин цэцэрлэг, сургууль, талх, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн усыг таслахгүй гэсэн юм. Мөн иргэдийн хэрэглээний усыг ч таслахгүй.

Нэг өдөрт 150 мянган куб метр ус төв цэвэрлэх байгууламжид ирдэг. Энэ усыг механик болон биологийн цэвэрлэгээний аргаар цэвэршүүлж Туул гол руу цутгадаг. Механик цэвэрлэгээ тухайн усны 40-50 хувийн бохирдлыг цэвэршүүлдэг байна. Маргааш ч мөн нийслэлийн бохирыг шууд хаялгүй механик цэвэрлэгээ хийн Туул гол руу цутгах юм. Харин засварын дараа Төв цэвэрлэх байгууламж бохирыг 80 хувьтай цэвэршүүлдэг болно.

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын хэлснээр нэн яаралтай шинэ цэвэрлэх байгууламжийн барихын тулд богино, дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулж НИТХ-аар оруулах хэрэгтэй. Хөтөлбөрөө батлаад жил бүрийн төсөв дээр суулгаад явбал бид шинэ цэвэрлэх байгууламж барих хөрөнгөө шийдвэрлэх боломжтой. НИТХ-аар хуралдаанаа энэ хөтөлбөрийг баталчихвал гадныхан хөнгөлттэй зээл тусламжаар шинэ цэвэрлэх байгууламж барих санаануудаа ирүүлэх болно.

Б.ГЭРЭЛ

oyunhorol


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.