Сонгуулийн санал авахад ажиглагчдыг оруулахгүй гэжээ

Д.Тулга / Улстөр

Налайх хотын захирагчийн сонгууль ирэх ням гаригт болно. Гэвч сонгуулийн бэлтгэл ажил хууль бус байгаа талаар нэр дэвшигч Д.Цогоо олон нийтэд хандлаа. Тэрээр сонгуулийн нэгдсэн хороо үүргээсээ гадуур үйл ажиллагаа явуулж байна гэв.

Тухайлбал, Д.Цогоог өнгөрсөн өдрүүдэд сонгогч иргэд, аж ахуйн нэгжүүдтэйгээ уулзаж явахад тус хорооноос хүмүүс тагнаж, чагнасанаас гадна бүр цаашлаад нэр дэвшигчдийн дундаас хасахыг оролдох болсон аж. Энэ сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс бүгд намаасаа татгалзаж, бие дааж нэр дэвшиж байгаа юм байна. Гэвч Д.Цогоог сонгуулийн сурталчилгаандаа намын хүмүүсийг ашиглаж байна гэсэн тайлбар хэлсэн бөгөөд энэ шалтгаанаар хасна хэмээсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Би сонгуулийнхаа үйл ажиллагаанд ямар ч намын төлөөлөл, ашиг сонирхол оруулаагүй. Харин ч бусад нэр дэвшигчид намаасаа санхүүжилт авч, албан тушаалтан ашиглаж яваа сурагтай байна лээ.” хэмээсэн юм.

- Сонгуулийн нэгдсэн хорооноос тагнаж чагнасан гэж баттай юу?

-Намайг очсон газарт хэсэг хүмүүс хаана хэнтэй уулзах гэж байна гэж асууж сурагладаг. Бичлэг хийх зэрэг тохиолдол байна. Тэд сонгуулийн нэгдсэн хорооны ажилтнууд гэдгийг олон хүн гэрчилж байгаа. Ийм ажиллагаа хийж байгааг харахад энэ удаагийн сонгууль шударга явах эсэхэд эргэлзэж байна. Өөр ч ноцтой асуудал бас байна.Сонгуулийн санал авахад ажиглагчдыг байх ёсгүй гэсэн. Энэ нь Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн хэрэг. Сонгууль шударга явах эсэхэд хяналт тавих боломжгүй болж байна. Энэ асуудлаар нэгдсэн хороонд шаардлага хүргүүлсэн ч ямар ч хариулт өгсөнгүй.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.