Хүүхдийн зуслангууд ажиллаж эхэллээ

Д.Тулга / Боловсрол

Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангууд өчигдрөөс үүд хаалгаа нээж, хүүхдүүдээ хүлээж авч эхэлжээ. Зуслангууд зургадугаар сарын эхнээс үйл ажиллагаагаа эхлүүлдэг ч энэ жил улаанбурхан өвчний тархалтаас шалтгаалан 20 хоногоор хойшлоод байсан юм. Өчигдөр Нарс, Нарлаг, Янзага, Сансар, Галакси, Ундраа зуслангууд нээлтээ хийжээ. Харин үлдсэн зуслангууд ирэх даваа гарагт үүдээ нээх юм байна. Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангуудад өнгөрсөн долоо хоногт шалгалт явуулсан бөгөөд шалгалтаар Сэлбэ зусланг ажиллуулахгүй байхаар дүгнэлт гарчээ.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.