Улсын харцага Н.Батзаяад нэг өрөө байр бэлэглэжээ

Д.Тулга / Спорт

batzayaТулгар төр байгуулагдсаны 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давсан бөхчүүдэд ХАРЦАГА цол олгодог. Энэ жилийн үндэсний их баяр наадмаар хоёр харцага төрсөн. Сэлэнгэ аймгийн Жавхлан сумын харъяат Аймгийн арслан Бат-Очирын Одгэрэл Аймгийн арслан Ч.Ганзоригийг давж харцага цолны болзол, мөн Ховд аймаг Чандмань сумын харъяат Улсын Начин Нямаагын Батзаяа Улсын Арслан Н.Батсуурийг давж харцага цолны болзол хангасан билээ.

Тэгвэл улсын харцага болсон Н.Батзаяад Ховд аймгийн Оюутан залуучуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч, “Сүмбэр цамхаг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Э.Галбадрал хүндэтгэл үзүүлж, нэг өрөө байрны түлхүүр гардуулжээ.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.