Байт харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Д.Тулга / Спорт

bait harvaaБайт харвааны өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд нийслэл, хөдөө орон нутгийн таван байгууллага, клубын 30 гаруй тамирчин хувийн болоод багийн төрлүүдэд 50,60 метрийн зайд өрсөлдөж байна. Тус тэмцээн 2012 оноос эхлэн Москвагийн олимпод эх орноо төлөөлөн оролцож байсан байт харвааны ахмад шилдэг тамирчдын нэг, ОУХМ Базарсүрэнгийн нэрэмжит болон зохиогдож байна. Байт харвааны мастеруудын залгамж халаа, залуу үеийг бэлдэх, дэлхийн хэмжээний тамирчинг бэлдэх зорилготойгоор энэ тэмцээнийг зохион явуулдаг гэв.

Өчигдөр тэмцээний урьдчилсан харваа, багийн харваа болсон. Харин өнөөдөр хувийн шигшээ харваа болж байна. Мөн тун удахгүй байт харвааны тамирчид Дани улсад болох байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.