Аяллаар явахад дотор эвгүйрхэхээс СЭРГИЙЛЭХ ДОЛООН арга

Д.Тулга / Эрүүл мэнд

tripТа автомашин, усан онгоц, галт тэрэг гээд ямар ч тээврийн хэрэгслээр аялалд гарч болно. Энэ үед таны дотор эвгүйр оргих хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй. Түүнээс сэргийлэх долоон аргын талаар “National Geographic Russia”-д мэдээллэснийг уламжилж байна.

Аяллаар явах үед хүний тархи сонсох, харах зэрэг эрхтэнүүдийн мэдрэмжээс маш олон мэдээллийг нэгэн зэрэг хүлээн авсны улмаас дотор эвгүйрхэх тохиолдол гарч болно. Хэрвээ та жолоочийн арын суудалд сууж яваа бол нүд тань таныг хөдөлгөөн хийхгүй байгааг, харин дотоод чих чинь эсрэг мэдээллийг тархинд өгдөг байна. Тиймээс та бүхэнд аяллын замд тохиолдож болзошгүй зовиураас ангижрах аргын тухайд өгүүлье.

1. Замд гарахын өмнө цадталаа бүү ид

Холын аялалд гарч буй бол хүнд бөгөөд өөх тос ихтэй хоолоос татгалзаарай. Харин уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүн илүү тохиромжтой. Газрын самар-хамгийн оновчтой сонголт байх болно.

2. Ус их уу

Усны балансыг тэнцвэртэй хадгалах нь таны бие организмд хамгаас чухал. Эрдэмтэд ус тустай гэдэгт хэдийгээр итгэлгүй байгаа ч энэ нь бодит байдал дээр тодорхой харагддаг.

3. Жолооны ард юм уу жолоочийн хажууд суу

Жолооч үргэлж урагшаа харж явдаг учраас нүд нь тархинд бие хөдөлж буйг мэдээллэж байдаг. Хэрвээ та жолоо бариагүй бол жолоочтой адил урдах замаа харахын тулд түүний хажуугийн суудлыг сонгож суугаарай. Та машинаар, эсвэл усан онгоцоор аялж яваа бол тэнгэрийн хаяа руу хараарай. Энэ нь дотор муухайрахыг намжаана.

4. Нүдээ бүү ань

Та аяллын үеэр ямар ч асуудалгүйгээр унтаж чаддаг бол өөрийгөө азтайд тооц. Ихэнх хүн нүдээ аньж чаддаггүйгээсээ болж “өвдөлт” мэдэрч эхэлдэг. Учир нь хүн нүдээ аньсан үед тархинд бие хөдөлгөөнгүй байна гэсэн мэдээлэл очдог. Тиймээс тархины үйл ажиллагааг идэвхтэй байлгахын тулд нүдээ нээх хэрэгтэй.

5. Бүү унш

Хэрвээ аяллын замд бие эвгүйцсэн тохиолдолд юм уншихгүй байх нь дээр. Энэ үед нүдний хувьд мөн л бие хөдөлгөөнгүй байна гэсэн дохио болно. Хэрвээ хийх юм олдохгүй бол 10 минут уншлага хийгээд, дараа нь цонхоор орчноо ажиглаарай.

6. Аяллын өмнө цагаан гаа ид

Цагаан гаа нь дотор муухай оргих эмгэгээс сэргийлэх ардын арга болохыг эрдэмтэд баталжээ. Хэрхэн хэрэглэх талаар бодох хэрэгтэй: Хатаасан, эсвэл нунтаг хэлбэртэйгээр. (Сүүлийнх нь илүү үр дүнтэй).

7. Биеийн идэвхт цэгт массаж хий

Хүмүүсийн хэлдгээр “дотоод хаалга” хэмээн нэрлэгддэг Р6 цэгт дарснаар дотор муухайрахыг намжааж болно. Энэ цэг нь бугуйнаас урагш 3 хуруу зайд гарын алганы дотор, хоёр том шөрмөсний голд байрладаг.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

www.nat-geo.ru


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.