Монголоос туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Д.Тулга / Боловсрол

БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар өнөөдөр Киргиз улсын ерөнхийлөгч асан Роза Отунбаеатай уулзаж хоёр орны боловсролын өнөөгийн түвшин болоод цаашдын хөгжлийн талаар ярилцлаа. Энэ үеэр Киргиз улсын ерөнхийлөгч асан Роза Отунбаеа БСШУЯ-аас хэрэгжүүлж буй “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр болон тэр дундаа СӨБ-ийн талаар явуулж буй бодлого үйл ажиллагааг онцлон сайшаасан байна. Тэрбээр мөн Монголын “Гэр цэцэрлэг”-ийн үйл ажиллагааг ихэд сонирхож Монгол-Киргиз хоёр орон нүүдэлчин угсаатай улс учраас энэ талаар хамтран ажиллаж, монголоос туршлага судлах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлжээ.

Н.БАЯР

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.