Фэйсбүүк "Surround 360" камераа танилцуулав

Д.Тулга / Орон нутаг

fb“Фэйсбүүк” компани шинэ загварын, 360 градус эргэдэг "Surround 360" камераа танилцуулжээ. Тус төхөөрөмж хэрэглэгчдэд зориулан худалдагдахаараа өмнөх хувилбараасаа ялгарч буй талаар “The Verge” мэдээлсэн байна. F8-ийг хөгжүүлэгчдэд зориулсан бага хурал дээр фэйсбүүкийн захирал Майк Шрепфер “Surround 360”-ын 6 болон 24 камертай хоёр хувилбарыг танилцуулжээ. 2016 онд танилцуулсан загвар нь 17 камераар тоноглогдсон аж.

Фэйсбүүк "Surround 360"-ын өмнөх загвараа зөвхөн виртуал орон зайд өөрсдийн хэрэгцээнд зориулсан зураг авахад ашиглаж байжээ. Эдүгээ “Фэйсбүүк” хэрэглэгчиддээ болон худалдан борлуулах зорилготойгоор түншүүдтэйгээ 2017 оны сүүлчээр хэлэлцээ хийхээр төлөвлөж буй юм байна. Шинэ камер урагш, хойш, дээш, доош, баруун, зүүн гэсэн зургаан чиглэлд чөлөөтэй эргэх ажээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.