Өдөрт 10 тонн гагнуурын электрод үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оржээ

Д.Тулга / Орон нутаг

Өчигдөр “Хүний экологийн төв”, “Гагнуурын электродын үйлдвэр”-ийнхээ нээлтийг хийсэн талаар Erdenet.mn сайт мэдээлжээ. Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг тус парк нь “Технологи, инновацийг хөгжүүлэх төв”, “Үйлдвэрлэлийн технологийн төв”, “Хүний экологийн төв” гэсэн үндсэн гурван нэгжтэйгээс гадна дэргэдээ “Эрдэмтдийн зөвлөл” ажиллуулдаг байна.

Уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад өргөнөөр хэрэглэгддэг гагнуурын электродын хэрэглээний дийлхэнх хувийг бид импортоор авч байна.

Энэ төрлийн бүтээгдэхүүнийг тогтмол, их хэмжээгээр хэрэглэдэг ”Эрдэнэт үйлдвэр”, “Оюу толгой” гээд томоохон үйлдвэр, аж ахуйн нэжгүүд манай улсад үйл ажиллагаа явуулдаг. Зөвхөн ”Эрдэнэт үйлдвэр” ХХК гэхэд л үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа өдөрт 60 тонн гагнуурын электрод хэрэглэдэг аж. “Эрдэнэт-Шинжлэх ухаан технологийн парк”-ын эрдэмтэд энэ хэрэгцээг олж харснаар олон улсын ISO 9001:2007 стандартын шаардлагад нийцсэн олон төрлийн ган, нерж гагнах гурван нэр төрлийн электродын үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Энэ үйлдвэр нь хоногт 10 тонн гагнуурын электрод үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.