Газар, уснаа явагч хамгийн том AG600 нисэх онгоцыг туршчээ

Д.Тулга / Орон нутаг

БНХАУ-ын дизайнеруудын зохион бүтээсэн дэлхийн хамгийн том, AG600 хэмээх газар, уснаа явагч нисэх онгоцыг амжилттай туршсан талаар Хятадын Нисэх онгоцны корпорацийн эх сурвалжаас иш татан "Sina" мэдээлснийг ТАСС уламжлав. Эхний туршилт газар дээр хийгдсэн бол жилийн хагаст хоёр дахь удаа усан дээр турших юм байна.

AG600 нисэх онгоцыг нисэхийн мэргэжилтнүүд иргэний нисэхийн хэрэгцээнд зориулан зохион бүтээжээ. Ялангуяа ойн түймэртэй тэмцэх, аврах үйл ажиллагаа, мөн Ардын чөлөөлөх армийн нисэх хүчний хэрэгцээнд, эргүүл хийхэд ашиглах юм байна. “Женьминь Жибао” сонин мэдээлснээр, энэ онгоцыг цаашид Хятадын нисэх онгоцны “China Aviation Industry General Aircraft Co” үйлдвэр үргэлжлүүлэн турших ажээ.

Дөрвөн тийрэлтэд хөдөлгүүртэй, 12 тонн усыг ердөө гуравхан минутад сорж ачих чадалтай энэ онгоцны далавчны урт 39.3 метр, нийт урт нь 38.8 метр аж. Онгоц агаарт 4.5 мянган км нисч, түймэр унтраах хүчин чадалтай. Жухай хотын нисэх буудалд болсон эхний энэ туршилтаар онгоцны зогсоох төхөөрөмжүүд, залуурын боломж, маневрлах чадвар зэрэг бүгд онц үнэлгээ авчээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭcn

cn


Сэтгэгдэл

Ivanpbv [185.253.160.137] 2021-12-03 14:20:31

Рекомендую Вам кропотливо перебирать СМИ источники поиска информации. Очень много правительственных и заангажированных. Хотела бы Вам предложить хорошее СМИ - <a href=https://russinfo.net/>russinfo.net</a>, где я часто ищу информацию. Информация по ссылке: https://russinfo.net/otdyh/svadba/blagopriyatnyj-li-2016-god-dlya-svadby.html А где ищите Вы?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.