Японд роботууд барилга барьж эхэлнэ

Д.Тулга / Орон нутаг

Японы “Тайсей” корпораци ажиллах хүчний хомсдолыг арилгах зорилгоор газрыг автомат барилгын машинаар буталж, улмаар 2025 он гэхэд хүний оролцоогүйгээр хийх зарим төслүүд хэрэгжүүлэхээр зорьж байгаа талаар “Asia Nikkei Review”-д мэдээлжээ.

Гүйцэтгэгч машин өөрөө ажиллах хяналтын систем боловсруулах юм байна. Эхлээд төрөл бүрийн машинуудад суулгасан мэдрэгчид оператор машинаа хэрхэн чадварлаг ажиллуулах талаар мэдээллүүд суулгах нь. Дараа нь тухайн загварчлалын иж бүрдэл нь газар дээрхи янз бүрийн нөхцөл байдалд хариу өгөх хиймэл оюун ухааны систем боловсруулах ажээ. 2018 онд эдгээр тоног төхөөрөмжүүдийг ажлын талбай дээр турших юм байна.

“Тайсей” дүрс таних системийн үндсүүдийг аль хэдийнэ бий болгожээ. Тэр нь аливаа саад тотгорыг тодорхойлж, ажилчинд ажлын заавар, чиглэлээ урьдчилан мэдэх, машинд суурилуулсан камерыг ашиглан аюултай нөхцөл байдлаас зайлсхийхэд нь туслах юм байна. Автоматжсан технологийг эхлээд ролик буюу замын индүү болон бутлагч, нунтаглагч дээр турших ажээ.

Өмнөх дэвшилт дээр үндэслэн хяналтын ажилчид маш нарийн ажиллагаатай бульдозер зэрэг автоматжсан машин механизмыг хатуу хучиллтай замыг засахад хэрэглэх юм байна. Эцсийн зорилго нь тэтгэвэрт гарсан өндөр настай, чадварлаг, туршлагатай ажилчдыг орлуулах, 2025 он гэхэд барилгын талбарт бүрэн автоматжуулалтыг нэвтрүүлэх ажээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.