Монгол инженерүүд ТВС-2МС нисэх онгоц угсарч эхэллээ

Д.Тулга / Орон нутаг

ongots

“Царцаа ногоон” буюу АН-2 нисэх онгоцны шинэчилсэн загвар болох ТВС-2МС “Чингис хаан” нисэх буудалд газардсан талаар ИНЕГ-аас мэдээлэв.

Монголчууд 20 дугаар зуунд АН-2 онгоцыг хүн тээвэрлэх, шуудан зөөх болон хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглаж байсан аж. Тухайн үед Монголчууд жилд 18-20 АН-2 онгоцонд их засвар хийдэг байжээ. Тиймээс энэхүү туршлагаа үндэслэн шинэчилсэн загварыг нь Монголд угсрах бүрэн боломжтой хэмээн үзэж, МИАТ, ИНЕГ-ын инженерүүд судалгааны ажилдаа ороод байгаа юм.

Тус онгоцны шинэчилсэн загварыг Новосибирскийн “Русавиапром” үйлдвэрийн газар хийсэн байна. Шинэчлэн сайжруулах явцад 1100 морины хүчтэй, турбин сэнст хөдөлгүүрийг онгоцонд суулгаснаас гадна хамрын хэсгийг өөрчилжээ. Уг онгоц нийлэг материалаар хийсэн далавч, “Hartzell Propeller Inc” компанийн үйлдвэрлэсэн таван далбаат сэнс болон шилэн бүхээгтэй юм байна. Мөн байгаль цаг уурын ямар ч нөхцөлд нислэг үйлдэх бүрэн боломжтой аж. Мөн өвлийн улиралд зузаан цасан бүрхүүл тогтсон газарт буулгахаар дугуйн хэсэгт цана суурилуулсан байна.

У.УРАНЦЭЦЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.