Ангараг гарагийн зургийг “NASA” олон нийтэд дэлгэжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Ихэнх хүмүүс Ангараг гарагийг улаан өнгөөр төсөөлж улаан гараг гэдэг нэр хүртэл өгсөн байдаг. Энэ нь магадгүй Ангараг гарагийг кино, зохиол бүрт улаан өнгөөр дүрсэлдэгтэй холбоотой байх. Гэвч саяхан “NASA”-гаас дэлгэсэн зургуудаас үзэхэд Ангараг гарагийн гадаргуу олон янзын өнгөнөөс бүрддэг гэдгийг харж болохоор байна.

Анх 2005 онд сансарт хөөрсөн “NASA”-ийн Ангараг гаригийн судалгааны тойрог замын нислэгийн аппарат тус зургуудыг буулгасан байна. Хөөрсөн цагаасаа эхлээд тус тойрог замын нислэгийн аппарат нь олон мянган гэрэл зураг буулгасан хэдий ч саяхан буюу найман сарын гурванд буулгасан зурагууд шиг онцлог зургууд байгаагүй аж. Үүний учир нь Ангараг гараг болон нарны гэрлийн огтлолцол нь дэлхийн өнцөгтөй огтлолцсон үетэй таарч тойрог замын нислэгийн аппаратанд өндөр нягтаршилтайгаар 1035 гэрэл зурагийг буулгах боломжийг олгосон байна.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000