Татварын ерөнхий газарт системийн инженер, програм зохиогч ажилд шалгаруулж авна

Д.Тулга / Энтертайнмент

Татварын ерөнхий газрын Мэдээллийн, технологи статистикийн төвд системийн инженер, програм зохиогч ажилд шалгаруулж авна.

Системийн инженер ерөнхий ур чадварын шаардлага:

-Багаар болон бие даан ажиллах чадвартай

-Бүтээлч сэтгэлгээтэй, эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч

-Харилцааны өндөр соёлтой

-Бичиг баримт боловсруулах, илтгэх, тайлагнах ур чадвартай

-Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай

-Мэргэжлийн англи хэлний дундаас доошгүй мэдлэгтэй

-35-аас доош насны байх

Ажлын байранд тавигдах шаардлага:

-Компьютерийн сүлжээ болон системийн инженер мэргэжил эзэмшсэн

-Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш ажиллаж байсан туршлагатай

-Техник хангамжийн өндөр мэдлэгтэй

-Linux/unix систем дээр ажиллаж байсан туршлагатай

-Албаны ба хувийн нууц хадгалах ёс зүйг эзэмшсэн

-Linux болон Windows-ийн орчин Server суурилуулах сүлжээний сервисүүдийг зохион байгуулах чадвартай

-Системийн найдвартай ажиллагаа хангах, хяналт тавих, алдааг илрүүлэх, засварлах, шалгах чадвартай

-Системийн шийдэл боловсруулах, үйл ажиллагаанд нэвтрүүлэх мэдлэг, чадвар, итгэл найдвартай байх

Нэмэлт мэдээлэл:

-Төрийн албан хаагчийн анкет

-Бакалавр болон магистрын дипломын хуулбар /нотариатаар батлуулсан/

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Цээж зураг 1% /сүүлийн 3 сарын дотор авахуулсан/

-Ажил, мэргэжлийн тодорхойлолт

Програм зохиогч ерөнхий ур чадварын шаардлага:

-Багаар болон бие даан ажиллах чадвартай

-Бүтээлч сэтгэлгээтэй, эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч

-Харилцааны өндөр соёлтой

-Бичиг баримт боловсруулах, илтгэх, тайлагнах ур чадвартай

-Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай

-Мэргэжлийн англи хэлний дундаас доошгүй мэдлэгтэй

-Албаны ба хувийн нууц хадгалах ёс зүйг эзэмшсэн

-35-аас доош насны байх

Ажлын байранд тавигдах шаардлага:

-Програм хангамжийн инженер, програм хөгжүүлэгчээр мэргэжил эзэмшсэн

-Oracle database 11g болон Oracle Service-Oriented Architecture дээр ажиллаж байсан туршлагатай

-Unified Modeling Language (UML) мэдлэгтэй

-Oracle Weblogic server дээр ажиллаж байсан туршлагатай

-Java, .Net, Web програмчлалын зохих түвшний мэдлэгтэй

-Шаардлага хүлээн авах чадвартай

Нэмэлт мэдээлэл:

-Төрийн албан хаагчийн анкет

-Бакалавр болон магистрын дипломын хуулбар/нотариатаар батлуулсан/

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Цээж зураг 1% /сүүлийн 3 сарын дотор авахуулсан/

-Ажил, мэргэжлийн тодорхойлолт

Материал хүлээн авах:

Татварын Ерөнхий Газар, 1 давхар 106 тоот

2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 15.00 цаг хүртэл материал хүлээн авна.

Холбоо барих утас: 325654, 70115001, 326197

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.