Ховд аймгийн багш нар “Дижитал сургууль” сургалтад хамрагдаж байна

Д.Тулга / Боловсрол

tsogzolmaa

БСШУСЯ-аас сургалтад мэдээллийн технологийг түлхүү ашиглаж, тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих зорилгоор Сингапур Улсын "Allin Technologies Pte Ltd" компанитай хамтран “Дижитал сургалт” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд, 2018 оны аравдугаар сард 21 аймаг, есөн дүүргийн Боловсролын газар, хэлтсийн дарга нарыг Сингапур улсад туршлага судлах сургалтад хамруулжээ.

Мөн хөдөө орон нутагт хамгийн анх тус төслийг хэрэгжүүлэх аймгаар Ховд аймгийг сонгож, аймгийн төвийн бага анги, цэцэрлэг, мэдээллийн технологийн нийт 69 багшийг хамруулж буй юм. Тус сургалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд хичээлийг сонирхолтой арга зүйгээр удирдах, үр дүнтэй зохион байгуулах болон мэдээллийн технологийг сургалтад ашиглах чиглэлээр багш нарыг бэлтгэх зорилготой. Сургалтыг Сингапураас ирсэн сургагч багш нар удирдан явуулж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Энэ сургалтын ач холбогдлыг бид их өндрөөр үнэлж байгаа. Учир нь сургууль хаана байрлаж байгаагаас үл хамаараад, хүүхэд хаана сурч байгаагаа үл шалтгаалаад бүх хүүхдүүдэд сургалтын чанар, хүртээмж тэгш хүрэх ёстой. Харамсалтай нь өнөөдөр алслагдсан аймаг орон нутаг, Улаанбаатар хотын тухайд захын дүүргүүдэд сургалтын чанар муу байна гэсэн судалгааны дүн гарсан. Тийм учраас дижитал сургалтын орчин бүрдүүлэх ач холбогдол нь сургууль, багш нар хаана байгаагаас үл хамааран цахим орчноор дамжуулан сургалтыг, боловсролыг бүх хүүхдэд тэгш хүртээмжтэй хүргэх анхны суурийг тавьж өгөх явдал юм.

Сингапур улстай хамтарч энэхүү төслийг хэрэгжүүлж байгаагийн шалтгаан нь Сингапур улс энэ сургалтынхаа чанараар дэлхийн олон улсуудаас өндөр үнэлгээ авсан байдаг. Ер нь Сингапур улс боловсролын чанараар дэлхийд тэргүүлдэг улс. Сургалтад хамрагдсанаар багш нар маань 21-р зууны дижитал эриний дэлхийн иргэнийг бэлтгэх хөрс суурийг тавина гэдэгт итгэж байна” гэлээ.

Энэхүү төслийн үр шимийг Улаанбаатар хотын гэр хороолол, хөдөөгийн сум, баг дахь ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн 300 сургууль, цэцэрлэг, 5.000 багш, 100,000 хүүхэд хүртэнэ.

П.УРНАА

tsogzolmaa


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.