“Toyota Motor” компани цахилгаан хөдөлгүүрт консепт загварын автомашинаа танилцуулав

Д.Тулга / Орон нутаг

“Toyota Motor” компани автомат жолоодлоготой автомашины үйлдвэрлэлээ эрчимжүүлж эхэллээ. Тус компани “E-Palette” хэмээх бүрэн цахилгаан хөдөлгүүрт консепт загварын автомашинаа Лас Вегаст болж буй хэрэглээний цахилгаан хэрэгслийн үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан талаар Bloomberg мэдээлжээ. Мөн “Amazon” компани бүрэн автомат жолоодлоготой цахилгаан автомашин хөгжүүлэхэд “Toyota” компанитай хамтран ажиллахаар болжээ.

Тус хоёр компани хамтын ажиллагаагаа эхлүүлснээр хэрэглэгчдийн хүссэн газарт бараа бүтээгдэхүүн хүргэх боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна “E-Palette” консепт загварын туршилтад “Pizza Hut”, “Uber Technologies”, “Mazda” болон “Didi Chuxing” компанитай хамтран ажиллахаар болжээ.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.