Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ

Д.Тулга / Орон нутаг

Барилгын салбар тэр дундаа барилга угсралт, зураг төсөл боловсруулах, барилгын механизмын засвар үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг өнөөдрөөс эхлэн цахим хэлбэрт шилжүүллээ. Энэ ажлын нээлт өнөөдөр БХБЯ-нд боллоо. БХБ-ын сайд Х.Баделхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Энэ ажил манай барилгын салбарт хийгдэж буй шинэчлэл.

Цахим хэлбэрт шилжсэнээр төрийн үйлчилгээ хүртээмжтэй, шударга, нээлттэй болно. Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг өмнө нь цаасан хэлбэрээр авч, олон шат дамжлага дамждаг хүний гараар шалгадаг байсан ажлын ачааллыг багасгаж, инженер, техникийн ажилчдын давхцалыг арилгаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг чанаржуулах, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх төрийн үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх томоохон алхам нээгдэж байгаад оршино. Харин одоо бүх зүйл цахимаар шударга хийгдэнэ” гэдгийг онцлов.

Ингэснээр төрийн байгууллагуудын мэдээлэл солилцооны хур системд холбогдож, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг байгууллагуудын мэдээлэлтэй тулгалт хийж шалгах боломжтой болж байгаа аж.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.