Байгалийн гамшигт үзэгдлийг давах чадвартай "Цунами" автомашин бүтээжээ

Д.Тулга / Орон нутаг

gadaad

“Toyota Motor” компанид ажиллаж байсан Хидё Цурумаки гэх япон инженер байгалийн гамшигт үзэгдлээс иргэдийг хамгаалах зорилгоор "Цунами" автомашин бүтээсэн байна.

2011 онд Японд тохиосон цунамигийн хор хохирлын улмаас түүнд энэ төрлийн автомашин бүтээх санаа төрөн гарсан аж. Үүнээс хоёр жилийн дараа “Toyota Motor”-ийн салбар нэгж "Toyota Auto Body"-д ажиллаж байсан Хидё Цурумаки жижиг, ус нэвтэрдэггүй цахилгаан автомашин бүтээсэн байна. Энэхүү автомашин нь маш бага хурдаар явж, үерийн усыг гатлах боломжтой ажээ. Түүний үүсгэн байгуулсан старт-ап компани энэ оны эцэс гэхэд Бангкок дахь үйлдвэртээ 10 мянган автомашин үйлдвэрлэх зорилт тавиад байгаа юм. Улмаар 2020 он гэхэд тэрбээр компаниа олон нийтэд нээлттэй болгохоор төлөвлөжээ.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.