“Sharp”, “Panasonic” брэндийн агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүрийг 10 жил ашиглах боломжтой

Д.Тулга / Орон нутаг

bsb

-АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧЭЭ ХУДАЛДАЖ АВААД ЯПОН УЛС РУУ АЯЛААРАЙ-

Иргэд нэг үеэ бодвол утаанаас өөрсдийгөө, гэр бүлээ хамгаалахын тулд тодорхой оролдлого хийдэг болсон. Маск зүүж хэвших, гэр болон албан байгууллагадаа агаар цэвэршүүлэгч ашиглах зэрэг аргууд хэрэглэж байна.

Гэр хорооллын олон мянган айл өрхийг нүүрс түлэхийг нь болиулж чадахгүйгээс хойш энэ нь бараг хамгийн зөв хамгаалалтын арга биз ээ. Гэрийн нөхцөлд үр хүүхдээ хороос хамгаалах хамгийн энгийн арга нь агаар цэвэршүүлэгч болоод байгаа билээ.

Эдүгээ Монгол Улсын зах зээлд олон төрлийн агаар цэвэршүүлэгч нэвтэрч, худалдаанд гарчээ. Тиймээс уншигчдадаа мэдээлэл хүргэх үүднээс BSB электрон барааны дэлгүүрт борлуулагдаж буй “SHARP”, “PANASONIC” брэндийн агаар цэвэршүүлэгчийг онцлон танилцуулж байна.

bsb

Агаар цэвэршүүлэгч тасалгааны агаарыг цэвэршүүлнэ, чийгшүүлнэ, тасалгааны үнэр, тоо тоосонцор нян бактерийг устгаж өгдөг юм. “PANASONIC” брэндийн агаар цэвэршүүлэгч гурван давхар шүүлтүүртэй.

Эхний шүүлтүүр нарийн ширхэгтэй микроноор хэмжигдэх, тоос, тоосонцрын жижиг хэсгүүд болох 0,3 микрон хэмжээтэй болон харшил үүсгэгч тоосонцруудыг 99,97 устгах чадвартай.

Хоёр дахь шүүлтүүр нь эвгүй таагүй үнэрийг арилгана.

Хамгийн сүүлийнх нь усны шүүлтүүр. Давуу тал нь нүд улайхгүй, хоолой аргахгүй, микроскопоор илрүүлэх боломжтой 500 микроноос ч жижиг тоос, тоосонцорын хэсгүүдийг олж илрүүлэн устгадаг.

Тус брэндийн агаар цэвэршүүлэгчийн филтерийг угааж цэвэрлээд урт хугацаанд буюу 10 жил ашиглах боломжтой гэдгээрээ ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгардаг юм байна. Мөн нано технологитой, усан бүрхүүлтэй хасах цэнэгийг ялгаруулдаг.

bsb

PANASONIC брэндийн агаар цэвэршүүлэгчийн давуу тал:

-Эрчим хүчний зарцуулалтыг 60 хувь хүртэл хадгалсан автомат горим.

-Үнэр болон агаарын бохирдлыг мэдэрдэг, агаарын харьцангуй чийгшил мэдрэгчтэй

-Гэрэл мэдрэгч, агаарын чанарын индикатортой, агаарын чийгшлийн индикатортой

-Цагийн тохиргоотой, усны савны багтаамж 3.5 литр

-Агаар чийгшүүлэгчийн хүчин чадал 700 мл/цаг

-Өрөө харанхуй болох үед хянах дэлгэцийн гэрэл автоматаар унтарч, үл мэдэгдэх байдлаар ажиллана.

-Нэг газраас нөгөө зөөвөрлөж тавих зориулалтай учраас доороо дугуйтай

-Аюулгүй ажиллагааны горим буюу хүүхдээс хамгаалах цоожтой

bsb

-БАЙГАЛИЙН НЭМЭХ, ХАСАХ ИОНУУДЫГ ҮҮСГЭН ОЙ МОДОНД АЛХАЖ
БУЙ МЭТ ЦЭНГЭГ АГААР БЭЛЭГЛЭНЭ-

“SHARP” брэндийн агаар цэвэршүүлэгч нь гурвалсан шүүлтүүрийн систем, плазмакластер ион, чийгшүүлэх функцтэй. Эхний шүүлтүүр нь /филтер/ 24 микрон ба түүнээс том хэмжээтэй тоос, тоосонцрыг шүүж, тогтоож авна. Хоёр дахь шүүлтүүр нь эрүүл мэндэд хортой хий болон гэр ахуйн бусад олон төрлийн үнэрийг тусгай шингээгч филтер нь шингээж авна. Гурав дахь шүүлтүүр нь маш жижиг, тоосонцор, тоос, хөгц зэргийг бууруулахаас гадна 0.3 хүртэлх жижиг бохирдлыг 99.97 хувь шүүнэ.

Агаар цэвэршүүлэгчийн мэдрэх хүрээнд ямар нэгэн хөдөлгөөн илрэхгүй үед хянах дэлгэц, бохирдол заагч дэлгэц, ажиллагаа заагч лед гэрэл унтарна. Чийгшүүлэх ажиллагаа зогсоно, цахилгаан хэмнэх үүднээс үлээх хүч хамгийн бага дээр тохируулагддаг ухаалаг технологи. Харин өрөөний чийгшлийн хэмжээ 80 хувиас их ба өрөө гэрэлтэй байвал плазмакластер ион ялгарч хүчтэй үлээж эхэлнэ.

bsb

SHARP” брэндийн агаар цэвэршүүлэгчийн давуу тал:

-48м2 хүртэл өрөө бүхий талбайн агаарыг цэвэршүүлж, 35м2 хүртэл өрөөг чийгшүүлэхэд тохиромжтой.

-Эерэг болон сөрөг ионуудыг тархаан агаарыг цэвэрлэж вирус, харшил, бактер, нян зэрэг агаарын аюул заналыг идэвхгүй болгоно.

-Гэрийн тань агаарын чийгшлийн түвшинг тэнцвэртэй байлгаснаар арьс, нүд, хоолойны хуурайшилтад санаа зовох хэрэггүй болно.

-Тоос цуглуулах, үнэр дарах, чийгшүүлэгчийн шүүлтүүрийг 10 ажил ашиглах боломжтой.

-Цэвэр индикатор ба тоосны хяналт тусдаа

-Агаар цэвэршүүлэгчийг ажиллуулж буй тохиолдолд салхивчаа онгойлгох шаардлагагүй. Дээрх хоёр брэндийн агаар цэвэршүүлэгч чийгшүүлэгчтэй болохоор хүний биед тохирсон тааламжтай орчин бүрдүүлж өгнө. Өдөрт 1-2 удаа агаар сэлгэлтийг цонхоо онгойлгож хийснийхээ дараа агаар цэвэршүүлэгчээ ажиллуулах нь илүү тохиромжтой.

bsb

Өөрөөр хэлбэл цонхоо онгойлгосон тохиолдолд давхар ажиллуулах шаардлагагүй гэсэн үг юм. “SHARP”, “PANASONIC” брэндийн агаар цэвэршүүлэгч нь Их Британийн харшил судлалын сангаас харшил хөдөлгөгч, үүсгэгчдийг бусдаас илүү багасгаж, агаарыг цэвэршүүлдгийг бататган сертификат болон батламжийг олгосон байна.

BSB электрон барааны дэлгүүр “SHARP”, “PANASONIC” брэндийг сонгон хэрэглэж буй үйлчлүүлэгчдээсээ нэг супер азтан шалгаруулж, жил бүр Япон улс руу аялуулдаг байна. Аяллын сугалаат худалдаа 12 дугаар сарын 31-нийг хүртэл явагдаж, 2019 оны нэгдүгээр сарын 4-нд NTV телевизээр азтаныг шалгаруулах аж.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Г.ТҮШИГ

bsb

bsb

bsb

bsb


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.