Ирландад хурц гэрэлтэй, үл мэдэгдэх нисдэг биетүүд үзэгджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Ирландын Нислэгийг удирдах газар тус улсын баруун өмнөд эрэг дагуу хурц гэрэл, үл мэдэгдэх нисдэг биетүүд үзэгдсэн гэх мэдээллийг шалгаж байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ.

Өнгөрсөн баасан гаригийн өглөө орон нутгийн цагаар 06:47 цагт “Бритиш Эйрвэйз” компанийн нисгэгч анх Шэннон хотын агаарын урсгалыг хянах төвтэй холбогдож, өөрийн нисэж яваа хэсэгт маш хурдтай, үл мэдэгдэх нисдэг биетүүд харснаа хэлж, ямар нэг цэргийн сургуулилт явагдаж байгаа эсэхийг лавласан байна. Хариуд нь Хяналтын төвөөс тус хэсэгт ямар нэг арга хэмжээ болоогүйг мэдэгджээ.

Канадын Монреалаас Лондоны Хитроу нисэх буудлыг чиглэн нисч байсан нисгэгч зорчиж буй хэсэгт нь маш хурц гэрэл гялбаж, онгоцных нь зүүн талд нэгэн биет ойртож ирээд, хойд зүгийг чиглэн маш хурдтай ниссэн хэмээн хэлсэн байна. Нисдэг биет онгоцтой мөргөлдөх шинжгүй байсан тул нисгэгч төдийлөн айгаагүйгээ хэлжээ.

Мөн тус хэсэгт зорчиж байсан “Виржин” авиа компанийн онгоцны нисгэгч тухайн үед солир мэт хурц гэрэлтэй биет агаар мандалд орж ирэхийг харснаа мэдээлсэн байна. Түүний батлан хэлснээр олон нисдэг биет ижил траекторын дагуу нисэж, маш хурц гэрэлтэй байсан талаар хэлжээ. Нисдэг биетүүдийн хоёр нь баруун зүгийг чиглэн хурдтай холдсон байна.

Нисгэгч тэдгээр биетүүдийн хурдыг астрономийн хэмжүүрээр Mach 2 буюу дууны хурднаас хоёр дахин их гэж баримжаалжээ. Ирландын Нислэгийг удирдах газраас нисгэгчдийн өгсөн мэдээллийн дагуу шалгалт үргэлжилж байгааг мэдэгдсэн байна.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.