Биеийн арьсаар дамжуулан мэдээлэл авах "дэлгэц” бүтээжээ

Д.Тулга / Орон нутаг

jnЯпонд хүний биеийн арьсан дээр нааж, эрүүл мэндийн үзүүлэлтүүдийнх нь мэдээллийг авч болох ультра дэлгэц зохион бүтээсэн талаар “The Japan Times” мэдээлсэн байна. Энэхүү төхөөрөмж нь ердөө нэг мм-ийн зузаантай бөгөөд хүний эрүүл мэндийн чухал үзүүлэлтүүдийг хянах, мөн эможи бүхий мессэжүүд илгээх, хүлээн авах боломжтой ажээ.

Тус төхөөрөмжийг Токиогийн их сургуулийн профессор Такао Сомея зохион бүтээсэн байна. Тэрбээр “Энэхүү төхөөрөмжийг хэвтрийн болон төрөл төрөгсдөөсөө хол байгаа өвчтөн болон гэр бүлийнхэн нь хэрэглэж болно” гэжээ. Такао Сомея “AFP"-д өгсөн ярилцлагадаа "Төхөөрөмжийг гэрийн нөхцөлд ч ашиглаж болно. Та түүнийг ашиглан эмчтэйгээ эрүүл мэндийн мэдээллээ хуваалцах боломжтой" гэжээ.

Сомея “Түүнийг арьсан дээрээ наахад ямар нэгэн өөрчлөлт мэдрэгдэхгүй. Мөн мессэж илгээснээр тухайн харилцагчийнхаа сэтгэлийн байдлыг мэдрэх боломжтой” гэж хэлсэн байна. Тусгай нано материал ашиглан хийсэн, микро LED гэрэл бүхий энэхүү төхөөрөмж нь сунамтгай чанартай ажээ.

Д.ТУЯАjn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.