UPI: Японы тагнуулууд Хойд Солонгосын төлөөлөгчидтэй Монголд нууцаар уулзав

Д.Тулга / Гадаад мэдээ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Монголд Японы тагнуулын байгууллагын ажилтнууд Хойд Солонгосын албаны хүмүүстэй нууцаар уулзсан талаар Японы хэвлэлийн мэдээнд дурдсаныг “United Press International” уламжилжээ.

Өнгөрсөн лхагва гаригт "Fuji News Network" агентлаг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо дээрх уулзалт болсон талаар мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээнд “Японы Ерөнхий сайд Шинзо Абед шууд захирагддаг тус улсын Тагнуул, судалгааны газрын дарга Шигерү Китамура Улаанбаатар хотноо Хойд Солонгосын эрх баригч Ажилчны намын Нэгдсэн фронтын хэлтсийн дарга Ким Сон Хе тэргүүтэй төлөөлөгчидтэй нууцаар уулзан, хэлэлцээ хийсэн” гэж өгүүлсэн байна.

Нууц уулзалтаар Хойд Солонгост олзлогдсон Японы иргэдийн хувь заяаны талаар ярилцсан тухай Японы Засгийн газар дахь “Fuji News Network”-ийн эх сурвалж мэдээлжээ.

Энэ долоо хоногт Шигерү Китамура Вашингтонд айлчилж, тус улсын албаны төлөөлөгчидтэй уулзах талаар мэдээлэлд дурдсан байна. Өнгөрсөн лхагва гаригт Японы Засгийн газрын төлөөлөгч Ёшида Суга ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Монгол Улсад болсон уулзалтын талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Өнгөрсөн аравдугаар сард Улаанбаатарт Шигерү Китамура Хойд Солонгосын төлөөлөгчидтэй хэд хэдэн удаа уулзсан талаар “The Japan Times” мэдээлсэн билээ. Дээрх уулзалтын үеэр Японы тагнуулын газрын дарга Шигерү Китамура 1978 онд Хойд Солонгост олзлогдсон байж болзошгүй Японы иргэн Минору Танакагийн талаар мэдээлэл өгөхийг хүсчээ.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.