Ким Чен Ун шинэ төрлийн, өндөр технологийн зэвсэг туршсанаа зарлав

Д.Тулга / Гадаад мэдээ

kimБНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун тус улсын Батлан хамгаалах шинжлэх ухааны туршилтын талбайд амжилттай явуулсан стратегийн шинэ дэвшилтэт зэвсгийн туршилтыг биечлэн хянан шалгасан тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлснийг ТАСС уламжлав.

Тус агентлаг “Ким Чен Ун шинэ зэвсгийн хүч чадлыг үзсэнийхээ дараа эрдэмтэд болон аж үйлдвэрийн салбарынхан улс орны батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон ажлыг хийжээ гэж мэдэгдсэн” гэж мэдээлжээ.

Чухам ямар зэвсэг туршсан тухай тодорхой мэдээлэл байхгүй байгаа аж. Уг зэвсгийг бүтээх ажлыг БНАСАУ-ын өмнөх удирдагч Ким Чен Ирийн үед эхлүүлсэн гэж тус агентлаг тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ким Чен Уны оролцоотой зэвсэг туршсан тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байв. Тухайн үед Хойд Солонгос "Хвасон-15" шинэ үеийн тив алгасагч баллистик пуужин туршсан билээ. Шинжээчдийн тооцоолсноор, уг пуужин 13 мянган км зайд тусах чадалтай байна.

Энэ оны дөрөвдүгээр сард БНАСАУ-ын эрх баригчид улс орныхоо эдийн засаг болон хүн амын амьжиргааны түвшнийг дээшлүүлэх зорилгоор цөмийн зэвсэг, мөн янз бүрийн зайн тусгалтай баллистик пуужингууд туршихаа зогсоож буйгаа мэдэгдсэн билээ. Үүний дараа тавдугаар сард тус улс газар дор цөмийн зэвсгийн туршилтыг таван удаа явуулж байсан Пунгери туршилтын талбайг устгасан байна.

Өнгөрсөн зургадугаар сарын 12-нд Сингапурт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар уулзахдаа хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан. Уг баримт бичигт Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хүлээсэн бол Вашингтон хариуд нь аюулгүй байдлын баталгаа олгосон билээ.

“Korea Times”-т Хойд Солонгосын төрийн мэдлийн "KCNA" агентлаг Ким Чен Ун “Туршилт амжилттай боллоо” хэмээж, "Хойд Солонгосын Батлан хамгаалах яам уг зэвсгийг бүтээхэд их хугацаа зарцуулсан. Энэ бол манай улсын сүр хүчийн илэрхийлэл гэж хэлснийг мэдээлжээ.

Уг туршилтыг залуу удирдагч өөрөө гардан явуулсан ба том дэвшил хэмээн тодорхойлжээ. Ким Чен Ун эцгийнхээ амьд ахуйдаа сонирхон судалж байсан зэвсгийг ийнхүү бодит болгох эхний алхмыг хийсэн байна.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.