Монголчууд “Эх дэлхийн цаг”-аар есөн сая төгрөгийн эрчим хүч хэмнэжээ

Д.Тулга / Орон нутаг

Дэлхий дахинаа жил бүр зохион байгуулагддаг “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаа өчигдөр Сүхбаатарын талбайд боллоо. Уг үйл ажиллагаагаар дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг. Гол утга санаа нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олны анхаарлыг хандуулахад оршдог юм. Анх 2007 онд зохион байгуулж байсан уг арга хэмжээнд одоогоор 187 орон нэгдэн нэг цагийн турш гэрлээ унтрааж байгаа. Улаанбаатар хот 2010 онд уг үйлд анх нэгдсэн билээ.

Улаанбаатар хотноо ес дэх жилдээ босон уг үйл ажиллагааг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Зориг сан, “Байгаль орчны манлайлагчид” төрийн бус байгууллага, нийслэлийн Байгаль орчны газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Ариг банк хамтран зохион байгуулсан юм. Өчигдөр хөтөлбөрийн дагуу нэг цаг гэрлээ унтрааснаар 30 мВт эрчим хүч хэмнэжээ. Энэ нь 5-6 аймгийн нэг өдрийн эрчим хүч юм байна. Мөн энэ нь дотоодын импортын цахилгааны есөн сая төгрөгтэй дүйцэх ажээ.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.