"Must Robocon-2018" олон улсын тэмцээн болж байна

Д.Тулга / Орон нутаг

roboconШУТИС-ийн оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг дэмжих, зохион бүтээх, турших, багаар ажиллах, инженерийн CDIO зэрэг ур чадварыг хөгжүүлж тэмцээнд оролцогч багуудыг улсын болон олон улсын Робокон тэмцээнд амжилттай оролцуулах зорилгоор ШУТИС-ийн аварга баг тодруулах “MUST ROBOCON-2018” тэмцээн зохион байгуулагдаж байна. Мэдээлэл холбооны технологийн сургуулийн спорт зааланд болж буй энэ удаагийн тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, коллежийн долоон баг өрсөлдөж буй юм.

Энэ оны наймдугаар сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд Вьетнам улсад “ABU ROBOCON 2018” олон улын тэмцээн зохион байгуулагдах ажээ. Азийн 50 гаруй орны 111 телевизийг эгнээндээ нэгтгэсэн Ази Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо гишүүн орнуудынхаа хамтын ажиллагааг өргөжүүлж, оюутан залуусын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилготойгоор Робокон тэмцээнийг жил бүрийн намар зохион байгуулдаг уламжлалтай.

Олон улсын Робокон тэмцээнийг Азийн 19 орон ээлж дараалан эх орондоо зохион байгуулдаг онцлогтой юм. 2019 оны олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар холбогдох албаны хүмүүс яриа хэлэлцээр хийж байгаа ажээ.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.