“Залуу зохион бүтээгч” үзэсгэлэн нээгдлээ

Д.Тулга / Орон нутаг

Өнөөдөр Хүүхдийн урлан бүтээх төвийн нисэх онгоцны загвар, автомашины загвар зохион бүтээх дугуйлангийн сурагчдын үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнд нисэх онгоцны загвар зохион бүтээх дугуйлангийн 14, автомашины загвар зохион бүтээх дугуйлангийн 40 сурагчийн 54 бүтээл дэлгэгдээд байгаа юм байна. Нээлтийн үйл ажиллагаанд Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг, одон орон геофизикч хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан н.Амаржаргал болон дугуйлангийн багш сурагчид оролцсон аж.

Тус төв нь “Өв соёлоо дээдэлдэг бүтээлч Монгол хүүхдийн төлөө” зорилгын хүрээнд 2014 оноос хойш техник технологийн дугуйлан автомашины загвар зохион бүтээх, нисэх онгоцны загвар зохион бүтээх ангиудыг нээн хичээллүүлж эхэлжээ. Түүнчлэн хүүхдийн бүтээлч сэтгэлгээ хөгжлийг дэмжих, техник технологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, чадвар дадалтай болгох, инженерийн анхан шатны мэдлэг чадвар олгох үндсэн зорилготой ажээ.

П.УРНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.