Huawei ухаалаг гар утасны борлуулалтаараа Apple-ийг гүйцэв

Д.Тулга / Орон нутаг

HuaweiХятадын ухаалаг утас үйлдвэрлэгч “Huawei” компани ухаалаг гар утасны борлуулалтаараа “Apple” компанийг анх удаа гүйцэж, дэлхий даяар хамгийн олон утас борлуулсан компаниудын хоёрдугаарт жагссан талаар CNN агентлаг мэдээлэв.

Судалгааны IDC, Canalys болон IHS Markit фирмүүдийн мэдээллээр, Хятадын ухаалаг гар утасны үйлдвэрлэгч тус компани өнгөрсөн улиралд 54 сая гар утас худалдаалсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 40 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

Тус компани энэ амжилтаараа “Apple” компанийг ардаа орхисон ч ухаалаг гар утасны борлуулалтаараа тэргүүлэгч “Samsung” компанийн амжилтыг эвдээгүй байна. Өнгөрсөн улиралд “Samsung” компани 70 сая утас борлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар буурсан үзүүлэлт аж. “Huawei” компани утасгүй технологийн шинэ үе болох 5G технологийг хөгжүүлэхээр ажиллаж буй цөөн хэдэн компаниудын нэг юм.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.