Сансрын инженерчлэл ба хэрэглээний чиглэлийн олон улсын хурал болж байна

Д.Тулга / Орон нутаг

muisМонгол Улсын Их Сургууль нь хөгжиж буй орнуудын сансрын технологийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх зорилготой олон улсын “BIRDS” төслийн хүрээнд манай улсын анхны сансрын хиймэл дагуул “Мазаалай”-г 2017 оны долдугаар сард сансарт хөөргөсөн билээ. Одоогоор “Мазаалай” хиймэл дагуул хамт хөөрсөн таван улсын таван хиймэл дагуулаас ганцаараа ажиллаж, мэдээлэл дамжуулж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор сансрын инженерчлэлийн боловсон хүчин бэлтгэх, хэрэглээний шинэ арга замуудыг судлах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилттойгоор “BIRDS” олон улсын төслийн гуравдугаар хурал, “Монголын байгаль орчинд хиймэл дагуулын мэдээлэл ашиглалт олон улсын наймдугаар хурал”-ыг Монгол Улсын Их Сургууль дээр 2018 оны наймдугаар сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Хурлын нээлтэд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Монгол Улсын анхны сансрын нисгэгч, МУ-ын баатар Ж.Гүррагчаа нар үг хэлэн бол МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээ, илгээлтийг генерал Ц.Тогоо, БСШС-ын сайдын мэндчилгээг С.Мөнхбат уламжилав. Хуралд гадаадын 18 улсын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирж илтгэлүүдээ хэлэлцүүллээ. Байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, боловсрол, газарзүй мэдээллийн систем, байгаль орчин зайнаас тандан судлалын чиглэлийн эрдэмтэн судлаач, оюутнууд болон сонирхсон хүмүүст тус хурал нээлттэй болж байна.

Ж.ДАРИЙМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.