ОХУ-ын иргэн Антон Витальевич Коваленког "Алтан гадас одон"-гоор шагнажээ

Д.Тулга / Энтертайнмент

1

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, ОХУ-ын иргэн Антон Витальевич Коваленког Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Алтан гадас одонг ОХУ-ын иргэн Антон Витальевич Коваленкод гардуулж, баяр хүргэсэн байна.

Түүнийг манай улсад 10 гаруй жил ажиллахдаа 90 гаруй улсад түгээгддэг Монгол Улсын тухай мэдээний орос, англи, хятад хэл дээрх цахим хуудсыг ажиллуулж, Монгол орны хөгжилд хувь нэмэр оруулахуйц мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэсэн байна. Мөн 2014 онд “Монголия была первой” буюу Монгол Улс анхдагч нь байсан нэртэй баримтат киноны найруулагчаар ажиллаж, аугаа их дайны үед Монгол Улсаас ЗХУ-ын ард түмэнд үзүүлсэн тусламжийн тухай гүнзгий, өргөн хэмжээний мэдээллийг дэлхий дахинаа түгээн, сурталчилсан хэмээн үнэлж буй юм.

Шагнал гардах үеэр Антон Витальевич Коваленко хэлэхдээ, “Монгол төрийн дээд шагнал Алтан гадас одон хүртэж буйдаа гүн талархал илэрхийлж байна. Цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд илүү их хичээл зүтгэл гарган ажиллана” гэжээ. Мөн тэрээр Монгол Улс Антарктид тивд судалгаа хийж эхэлсэнтэй холбогдуулан тус тивд байрлах Восток станцид дөрвөн сар мандсан Монгол Улсын далбааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод гардуулан өгсөн аж.

П.УРНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.