ФОТО: Дэлхийн хамгийн урт, далай дамнасан гүүр ашиглалтад орлоо

Д.Тулга / Орон нутаг

guurӨнөөдөр Хятадын өмнөд хэсэгт 55 км урттай, дэлхийн хамгийн урт, далай дамнасан гүүрийг албан ёсоор нээсэн талаар БНХАУ-ын Төв телевиз мэдээлснийг "РИА Новости" агентлаг уламжлав. Энэхүү гүүр нь Хонконг, Макао болон Хятадын Гуандун мужийн Жухай хотуудыг холбожээ.

Жухайд болсон тус гүүрний нээлтийн ёслолд БНХАУ-ын дарга Си Зиньпин, Хонконгийн Засаг захиргааны тэргүүн Кэрри Лам, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн орлогч дарга Хань Жэн, Гуандун мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Ли Си болон 700 гаруй зочид төлөөлөгч оролцсон байна.

Тус гүүр нь Хонконгоос Чухай хүртэл аялах хугацааг 3 цагаас 30 минут болгон бууруулах ажээ. Урьдчилсан байдлаар, 2030 он гэхэд тус гүүрээр 29 мянган тээврийн хэрэгсэл, 120 гаруй мянган зорчигч дамжин өнгөрнө хэмээн тооцоолжээ.

Энэхүү гүүр нь Сувдан голын бэлчрийн эдийн засгийн бүсэд интеграцчлал хөгжүүлэх, Хонконг, Макаод аялал жуулчлал хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна хэмээн найдаж байгаа аж. Эдүгээ гурван хотын хооронд тус гүүрээр автобусууд зорчуулахаар төлөвлөж буй юм байна.

Д.ТУЯА

guur

guur

guur

guur

guur

guur

guur

guur

guur

guur

guur

guur

guur


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.