Сурагчид маргаашаас амарна

Д.Тулга / Боловсрол

suragch

2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц 2018 оны тавдугаар сард батлагдсан. Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дараах хуваарийн дагуу амарна. Үүнд:

-НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД-

Нэгдүгээр улирлын амралт

-Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал нэг долоо хоног

Хоёрдугаар улирлын амралт

– I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал гурван долоо хоног

– VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног

Гуравдугаар улирлын амралт

-Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал хоёр долоо хоног

Зуны амралт

– I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,

– III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,

– VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

-АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД-

Нэгдүгээр улирлын амралт

-Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 4-нийг дуустал нэг долоо хоног

Хоёрдугаар улирлын амралт

– I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног

– VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 6-ныг дуустал нэг долоо хоног

Гуравдугаар улирлын дундуур

-Цагаан сарын амралт нэг долоо хоног

Гуравдугаар улирлын амралт

-Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал хоёр долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй нэг долоо хоногийн өмнө эхэлж болно эсвэл нэг долоо хоногийн сүүлд дуусгаж болно/;

Зуны амралт

– I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,

– III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,

– VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

П.УРНАА

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.