Оюутны санаачлагын тэтгэлэгт төсөл зарлагдлаа

Д.Тулга / Боловсрол

oyutanАзийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2012 оноос Дээд боловсролын салбарт Дээд боловсролын шинэчлэлийн төслийг хэрэгжүүлж буй юм. Тус төслийн хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилд БСШУЯ-ны Дээд Боловсролын Бодлогын газраас урлагийн хөтөлбөрөөр суралцаж байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй, орон нутгийн их дээд сургуулийн оюутнуудад Судалгааг нь дэмжиж судлаач оюутан бэлтгэх зорилгоор оюутны санаачлагын тэтгэлэгт төсөлд тэтгэлэг олгох гэж буй юм байна.

Судалгааг дэмжих төсөл нь тухайн Орон нутгийн болон Урлагийн боловсролын хөтөлбөрөөр суралцах эрэлт хэрэгцээ бүхий мэргэжлийг, мөн Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц, тодорхой асуудлыг шийдвэрлэх, тухайн оюутны суралцах хугацааны орлого, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байрыг бэхжүүлэх, амьдрах чадварыг хөгжүүлэх ерөнхий шаардлага тавих аж. Оюутны санаачлагын төсөлд оролцох мэдүүлгийн маягтыг ЭНД-ээс татаж авах боломжтой юм байна.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.