МСҮТ-ийн санхүүжилтийн хоёр хувийг багшид зарцуулна

Д.Тулга / Боловсрол

msvt

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлий төвд ажиллаж буй багш нарын заах арга, ур чадварыг сайжруулахын тулд сургуулийн санхүүжилтийн хоёр хувийг багшид зориулан зарцуулах болжээ.

МСҮТ-ийн төгсөгчид ажлын байранд тэнцэхгүй байна гэсэн гомдлыг ажил олгогчдоос сонсохгүйн тулд ийм өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлага гарч ирж буйг ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогыг зохицуулах газраас мэдэгдэж байна. Мөн техник технологийн эрин үед багш нарыг шинэ технологид сургах нөхцөл байдал бий болж буйтай холбоотой аж.

МСҮТ-үүд техник тоног төхөөрөмжөөр төдийлөн хангалтгүй байгаа учир ААН-үүдийн дэмжлэгтэйгээр сургалтыг хамтран зохион байгуулж буй юм байна. Багш нарыг хөгжүүлж өөрчлөхгүйгээр сургалтын агуулга чанар сайжрахгүй гэдэг үүднээс сургалтын чанар, ур чадварын шалгалтын зохион байгуулалтад анхаарах талаар шат дараалсан ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

П.УРНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.