Газын зурвасаас Израиль руу 370 пуужин харважээ

Д.Тулга / Гадаад мэдээ

gazӨнгөрсөн даваа гаригийн орой Палестины радикалууд Газын зурвасаас Израиль руу 370 пуужин харваснаас 100-г нь пуужингийн довтолгооноос хамгаалах систем амдан устгасан байна. Энэ талаар мягмар гаригт Израилийн Батлан хамгаалах хүчний хэвлэлийн албанаас мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав. Haaretz сонинд мэдээлснээр, довтолгооны улмаас нэг хүн амиа алдсан бөгөөд эмч нар 53 хүн гэмтэж бэртсэн гэж мэдэгдсэн байна.

Израилийн талаас цэргийн ажиллагааны гол бай нь алан хядах “Хамас” болон “Исламын улс” бүлэглэл хэмээн мэдэгдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Террористуудын байршилд 70 гаруй удаа цохилт өгсөн бөгөөд гэнэтийн дайралтаар таван хүн амиа алдсан байна. Амиа алдагсдын хоёр нь цэргийн албан хаагч ажээ.

Хамас бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч “Израйльчуудын учир утгагүй цэргийн ажиллагааны үеэр есөн палестин хүндээр шархадсан. Энэ бүхний хариуг удахгүй барина. Тэд бидний эсрэг гал нээвэл бид хариуг нь өгөх учиртай” гэж мэдэгджээ.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.